images

Архангай: Шатсан 13 га талбайг ойжуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-29


   Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Уулзуур гэх газарт 13 га талбайд 26 мянган ширхэг мод тарьжээ. Тодруулбал, ойн түймэр, хөнөөлт шавжид нэрвэгдэн доройтсон тус газарт Булган, Төвшрүүлэх, Цэнхэр сумдад ойд арчилгаа цэвэрлэгээ явуулах тусгай зөвшөөрөлтэй 13 аж ахуй нэгж хамтран шинэс модны хоёр настай тарьц суулгасан байна. Тэдний ажилд аймаг, сумын ойн анги, байгаль хамгаалагчид хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ. Архангай аймгийн Цэнхэр сум дахь ойн анги, Булган сумын ЗДТГ, “Нөхөрлөлүүдийн холбоо” ТББ, Лондоны амьтан судлалын нийгэмлэгүүд хамтран 2019 оноос хойш орон нутгийн тусгай хамгаалалттай газарт ойн цэвэрлэгээ хийж иржээ. 2017 оны байдлаар аймгийн хэмжээнд 94 мянган га талбай ойн түймэрт шатаж, хортон шавжид идэгдэж ургах чадваргүй болсон байна. Иймд түймрийн аюулыг бууруулах, хөнөөлт шавж хэт олшрохоос урьдчилан сэргийлэх, байгалийн аясаар сэргэн ургах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ойд цэвэрлэгээ хийж, ойжуулалтыг эхлүүлээд  байгаа нь энэ юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.